Нүүрээ сайхан будна гэдэг хувцсаа
тохируулж өмсөхтэй л адил чухал бөгөөд мэдрэмж шаардсан, тэгсэн хирнээ
зугаатай ажил. Энэ хавар зуны нүүр будалтын чиг хандлага хааш
“зүглэснийг” та олж мэдээрэй.
“Будаагүй мэт” будалт
Сүүлийн жилүүдэд нүүрнийхээ байгалийн төрхийг илүүтэй их тодотгох
“нүцгэн” будалт ялангуяа дулааны улиралд моодонд орсоор байгаа. Энэ
будалтын гол онцлог нь таны нүүр бүхэлдээ туяарах ёстой юм. “Будаагүй
мэт” будалт нь амархан сонсогдовч таны нүүр нэгэн жигд, өөгүй харагдах
ёстой учир багагүй ур чадвар шаардагдаж ч мэдэх юм.

"Хурц” уруул Энэ улиралд та эрч хүч цоргисон тод өнгийн уруулнуудыг бүсгүйчүүдийн уруулнаас харж болох нь. Амттай, сээтэгнүүр, чихэр шиг өнгөтэй уруулнууд нь шаргал цайвар царайтай хүмүүст илүүтэй зохиж байгааг та харж байгаа байх. “Час” ягаан, шүрэн улаан, улбар өнгийн уруултай болчихвол таны зан төлөв дагаад цоглог, тоглоомтой болно.

“Тод” харц
Нүд будалтын шинэ чиг хандлага таны нүдийг бүлтрүүлэх вий. Ногоон,
ягаан, улаавтар, цэнхэр зэрэг өнгөнүүдээр нүдээ тодотгож өгөөрэй.
Ялангуяа зуны үдэш найзуудтайгаа шөнийн клуб орох гэж байгаа үедээ
эдгээр электрик өнгөнүүдээр нүдээ цулгуйд нь будах нь хамгийн өвөрмөц
бөгөөд гал цогтой харагдуулна.

Тэгэхээр
энэ хавар зовхи нь өөдөө цоглог бүсгүйчүүдийн гоёл тод өнгө байх нь ээ.
Олон өнгийг уусгаж будалт хийх нь нүдийг цог золбоотой харагдуулдаг.
Нүдээ тод, ягаан өнгөөр будсанаар та цаг үеэсээ хоцрохгүй байх болно.
24tsag.mn