
Италийн дуурийн урлагийн оргил гэгддэг Ж.Вердийн “Айда” дуурийг өнөөдөр УДБЭТ-т тоглох юм. Энэхүү дуурь нь дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй бөгөөд анх 1871 онд үзэгчдийн хүртээл болж байжээ.Үйл явдал хүчирхэг Фараонуудын үеийн Мемфис болон Фивад болно.