Энэ жилийн Притцкерийн шагналыг 57
настай Японы дизайнер Шигеру Бан хүртсэн юм. Тэрээр хорь гаруй жилийн
хугацаанд кардонан цаас зэрэг энгийн материалаар уран бүтээлээ туурвисан
нь байгалийн гамшиг болдог бүс нутгийн оршин суугчдын амьдралд тус
болсон гэдэг. 1995 онд Японд газар хөдлөхөд Шигеру Бан шар айрагны сав,
шуудаатай элсээр түр зуурын оромж хийж өгч байв. 2011 оны цунамигийн
гамшгаар мөн төмөр чингэлэгээр орон гэр барьж өгсөн юм. Тэрээр Хятад,
Руанда, Шинэ Зеланд улсуудын ард иргэдэд карданон байшин барьж өгсөний
учир Притцкерийн нэр хүндтэй шагналын эзэн болжээ.



















