
2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлогтой.
Тэд энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулах гэж байгаа юм.
Тус тоглолтонд орчин цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын хүрдийн тухай өгүүлэх үндэсний болон орчин үеийн бүжгийн зургаан шинэ бүтээлийг олон нийтэд толилуулахаар зэхжээ. “Тусгал” бүжгийн тоглолтын онцлох бүтээлээр бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэж байгаараа онцлогтой.
“Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “ARD Санхүүгийн Нэгдэл” ажиллаж буй бөгөөд тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид оролцох юм. Тоглолтыг 2014 оны тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас Улсын Филармонид ганцхан удаа зохион байгуулна.
24tsag.mn