
Эхний хоёр үед “Зэрлэг муурнууд” “Дөлнүүд”-тэй тэнцүүхэн тоглож, хоёр оноо илүү авсан боловч гуравдугаар үед “Аваргууд” 15 оноог илүү түүж, тэргүүллийг гартаа авсан. Ийнхүү тоглолт бараг шийдэгдсэн билээ. Дөрөвдүгээр үед “Бобкетс” хоёрхон оноог л илүү авсан. Хоёр багийн тоглолт эцсийн дүндээ 109:98-аар өндөрлөв. “Майами Хит” ийнхүү плей-оффын эхний шатанд өрсөлдөгчөө 4:0-ээр шүүрдэж, хоёрдугаар даваанд шалгарлаа. Тэдэнтэй “Торонто Репторс”-“Брүүклин Нетс” хоёрын аль хожсон баг нь дараагийн даваанд өрсөлдөх юм.
Өнөөдөрийн тоглолтод Л.Жеймс 31 оноо, есөн ассист, долоон самбар авч багаа тэргүүлсэн бөгөөд К.Бош 17 оноо, найман самбар, Д.Уейд 15 оноо авч багийнхаа ялалтанд чухалд нөлөө үзүүлжээ.
Харин “Бобкетс”-ээс К.Уокер 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Г.Нел 16 оноог сэлгээнээс авчээ. Өнөөдөр багийн лидер Ал Жефферсон бэртэлийн улмаас талбайд гарсангүй.

Ингээд тоглолтын тойм бичлэгийг хүргье.
Эх сурвалж: Hiimori.mn