
Өмнөх тоглолтод “Индиана” ялалт байгуулж цувралын харьцааг 2:2 болгоод байсан ба өнөөдрийн тоглолт аль аль багт маш чухал байсан юм.
Тоглолт эхлээд нэгдүгээр үед “Индиана” хагас бөмбөгөөр илүү гарч, 20:21-ээр эхний үе дууслаа. Харин хоёдугаар үед “Атланта”-гийн “Харцагууд” жинхэнэ галзуурсан. Тэд энэ үед 41 оноо түүж, эсрэг багтаа ердөө 19-ийг алдсан гайхалтай тоглолт үзүүлэв. Тоглолтын хоёрдугаар хагаст “Индиана”-гийн залуус оноог ойртуулах гэж хичээгээд барсангүй эцсийн дүндээ 107:97-оор ялагдал хүлээлээ. Ялалт байгуулсан “Атланта” цувралын харьцааг 3:2 болгож, ашигтай байдал үүсгэж чадлаа.
Өнөөдөрийн тоглолтод “Харцагууд”-аас Шелвин Мэк сэлгээнээс 25 минутыг талбай дээр өнгөрүүлж, 20 оноогоор багаа тэргүүлсэн байна. Мөн мэргэн бууч К.Корвер 16 оноо, есөн самбарын хамт авчээ. Корвер энэ тоглолтод гурвын шугамны араас 10 удаа шидэж тавыг нь зоосон юм. Харин “Индиана”-гаас П.Жорж 26 оноо, 12 самбар, зургаан оновчтой дамжуулалтаар жигд тоглолт үзүүлсэн бол Д.Уест, Л.Стефенсон, Ж.Хилл гурав адил 16 оноо авсан байна.

Эх сурвалж: Hiimori.mn