
Тоглолтын нэгдүгээр үед оноогоор илүүрхсэн Даллас хоёрдугаар үеийг 19 онооны зөрүүтэй дуусгасан нь тоглолтыг улам ч ширүүсгэсэн. Улмаар дөрөвдүгээр үед Даллас дахин оноогоор тэргүүлж эхэлсэн боловч Дехуан Блэйр эсрэг багынхаа Тиаго Сплиттерийн толгой руу өшиглөснөөр талбайгаас хөөгдөв.
"Спөрс"-чүүд нэг Ману Жинобили техникийн алдааны нэг чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн бол Тиаго Сплиттер хувийн алдааны 2 шидэлтийг мөн хоёуланг нь амжилттай гүйцэтгэж багтаа тэргүүллийг авчирлаа.
Ийнхүү Сан Антонио Спөрс Даллас Мавериксыг өнөөдрийн тоглолтонд буулгаж авснаар цувралын харьцаа 2:2 болон тэнцсэн юм.

24tsag.mn