
Хамтлагийн нэрний тухайд, эртний санскрит хэлнээс “Асур” хэмээх үгийг авсан бөгөөд энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн гэсэн утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэж энэхүү нэрийг хамтлагтаа хайрлажээ. Бүрэлдэхүүний хувьд, гурвуулаа бөгөөд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнээс бүрдэх аж. Тэд Хөгжим Бүжгийн Коллежид хөгжмийн мэргэжлээр суралцдаг бөгөөд дууны урлаг, дуулах ур зүйд ч суралцаж, бэлтгэгдэж яваа залуу уран бүтээлчид билээ.
Энэ өдрүүдэд, “Асур” хамтлагийнхан анхны уран бүтээл “Another” дууны клипний танилцуулгаа цацаад байгаа юм. Энэхүү дууны үг, аяыг продюсер Оки зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Platinium audio” студийн Holger Lagerfeldt хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ. Харин клипийг “Quad Animation” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бол “Ariana Impression Trainer” студийнхэн хувцаслалт, дүр төрхийг нь тодорхойлж, хамтлагийн бүжиг дэглэлтийг “Aim4r” бүжгийн продакшн хариуцаж байгаа гэнэ. Тус дууны клип өнөөдрөөс үзэгчдэд хүрэх юм байна.
24tsag.mn