
Уг тэмцээнд тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын тамгын газар болон хороодууд, Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэсүүд, Нийгмийн халамжийн газар, Онцгой байдлын газар гэх мэт 24 байгууллагын тамирчид шатар, даам, теннис, сагс, волейбол гэсэн төрлүүдээр оролцож, Дүүргийн 2 дугаар прокурорын газар 1 дүгээр байранд, Замын Цагдаагийн тасаг 2 дугаар байранд, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.
Дүүргийн 2 дугаар прокурорын газраас орлогч прокурор Т.Баярсайхан шатрын төрөлд алтан медаль, хяналтын прокурор Д.Туяа теннисээр мөнгөн медаль, хяналтын прокурор Т.Отгонтөгс даамаар хүрэл медаль, Тамгын газрын дарга О.Алтангэрэл теннисээр шагналт байр эзэлж, багийн нийт дүнгээр Хан-Уул дүүргийн засаг даргын шилжин явах цомыг авсан байна.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн дүүргийн 2 дугаар прокурорын газар байгууллагдсанаас хойш энэхүү арга хэмжээнд оролцож түрүүлсэн нь прокурорын байгууллагаа сурталчилсан томоохон ажил болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/