
Тэрээр хар арьстнуудыг ялгаварлан гадуурхсаныхаа төлөө ийнхүү хөөгдөж байгаа бөгөөд Доналдын хэлсэн үг сагсан бөмбөгчдийн дургүйцлийг төрүүлж, зарим багийнхан логогүй футболкоор жигдэрсэн билээ.
Түүнийг тоглолт үзэхээс авахуулаад NBA-н ямар ч үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Үүгээр ч зогсохгүй 2.5 сая доллараар торгожээ.
Өдгөө 80 настай Доналд Стерлингийн 10 минутын дуу бичлэг олон нийтэд ил болсноор энэ хэрэг мандсан бөгөөд бичлэгт Доналд найз бүсгүйгээ шүүмжилж байгаа нь сонсогдоно. “Хар арьст хүмүүстэй хамт олон нийтийн хэрэгслээр гарч байгаа чинь надад маш их түвэг учруулж байна. Чи заавал ингэх ёстой гэж үү?. Тэднийг миний тоглолтон дээр битгий авчирч бай” хэмээн Дональд ярьсан байна. Түүний энэ мэдэгдлийг ерөнхийлөгч Барак Обама хар арьстнуудыг доромжиллоо хэмээн буруушаасан билээ.
24tsag.mn