
Өмнөх тоглолтод 1:0 харьцаатай өрсөлдөгчөө хожсон “Реал Мадрид” гайхамшигтай тоглолт үзүүлж, талбайн эздийг 5:0-ээр буулгаж авсан байна. Ийнхүү Аваргуудын лигийн цомыг эзэмшиж буй “Байерн Мюнхен” тэмцээнийг гутамшигтайгаар орхилоо.
Түүнчлэн энэ тоглолтод Роналду хоёр гоол оруулснаар аваргуудийн лигийн түүхэнд 15 гоолоо оруулж, нэг улиралд хамгийн олон бөмбөг оруулсан дээд амжилтын эзэн болсон юм.
Сонирхуулахад өнөөдөр эхний тоглолт нь хуурай тэнцээгээр өндөрлөсөн “Атлетико Мадрид” болон “Челси” багуудын хариу тоглолт Лондонгийн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох юм.
24tsag.mn
Европын
Хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ шатанд
учраа таарсан “Байерн Мюнхен” болон “Реал Мадрид” клубын хариу тоглолт
өнгөрсөн шөнө боллоо. Өмнөх тоглолтод 1:0 харьцаатай өрсөлдөгчөө хожсон
“Реал Мадрид” Аллианц Арена цэнгэлдэх хүрээлэнд гайхамшигтай тоглолт
үзүүлж, талбайн эздийг буулгаж авсан байна. “Реал” Аваргуудын лигийн
цомыг эзэмшиж буй “Байерн Мюнхен” клубыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр
5:0 харьцаатай хожиж, шувтаргын тоглолтод шалгарлаа.
БАЙЕРН МЮНХЕН - РЕАЛ МАДРИД - 0:4 (Нийлбэр дүн: 0:5)
Серхио Рамос, 16 (0:1). Серхио Рамос, 20 (0:2). Криштиану Роналду, 34 (0:3). Криштиану Роналду, 89 (0:4).
- See more at: http://sport.time.mn/content/44715.shtml#sthash.klavlRvT.dpufСерхио Рамос, 16 (0:1). Серхио Рамос, 20 (0:2). Криштиану Роналду, 34 (0:3). Криштиану Роналду, 89 (0:4).