
Тоглолтын нэгдүгээр үед “Визардс” найман оноогоор давуу байсан бол хоёрдугаар үе эн тэнцүү өндөрлөсөн. Гуравдугаар үед "Визардс" тоглолтын хувь заяаг шийдвэрлэснээр "Бухнууд"-ыг талбай дээр нь 75:69 харьцаагаар хожлоо.
Ийнхүү Визардс 4:1 харьцаатай цувралд ялалт байгууллаа.
Өнөөдрийн тоглолтод “Визардс”-аас холбогч Жон Волл 24, довтлогч Тревор Ариза 20, хамгаалагч Брэдли Бийл 17 оноо авчээ. Харин Бухнуудыг Жоаким Ноа 6 оноо, 18 самбар, 7 дамжуулалтаар хошуучилсан байна.
“Визардс” плэй-оффын дараагийн шатанд “Индиана Пэйсерс” болон “Атланта Хоукс” багуудын аль хожсонтой нь тоглох юм.

24tsag.mn