
Энэ сарын 23-нд Америкийн телевизийн Академи /Emmy/-иас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Их сургуулиудын телевизийн шагнал гардуулах ёслол болсон бөгөөд тус наадмын "Хүүхэлдэйн кино"-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссераар ажилласан Н.Мөнхцэцэг III байрын цом хүртжээ.
Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)