
Тоглолтын эхний хагаст “Мемфис” оноогоор тэргүүлж байсан ч 3, 4-р үеүүдэд “Тандер”-чууд оноогоо нөхөж чадсанаар тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болов.
Нэмэлт цагт тооны харьцаа 100:98 байхад багийн лидер К.Дюрант алдаа авч хоёр чөлөөт шидэлт гүйцэтгэх эрхтэй боллоо. Дюрант хоёр шидэлтийнхээ нэгийг нь алдаж, 100:99 болов. Ийнхүү тоглолтын цаг дуусч “Мемфис” ялалт байгуулж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтод “Мемфис”-ээс М.Миллер сэлгээнээс 21 оноог авч багаа тэргүүлсэн бол З.Рэндолф 20 оноо, М.Газол 11 оноо авсан байна. Харин “Тандер”-аас Р.Уестбрүүк 30 оноо, К.Дюрант 26 оноо авчээ.

24tsag.mn