
Тоглолтын нэгдүгээр үед Клиппэрс 10 оноогоор илүүрхсэн бол хоёрдугаар үе "Уорриорз"-чууд тооны харьцааг дөхүүлж 50:55 болгосон. Гуравдугаар үед өрсөлдөгчтэйгөө ижил оноо авсан Клиппэрс удаах үед онооны зөрүүг 5-аар нэмж 103:113-ын харьцаатайгаар "Уорриорз"-ыг буулган авсан юм.
Ийнхүү Клиппэрс цувралын харьцааг 3:2-оор тэргүүлж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтод "Клиппэрс"-ээс Жордан 25 оноо, "Уорриорз"-оос Томпсон 21 оноо авсан байна.

24tsag.mn