
Испанийн Ла лигийг хошуучилж буй "Атлетико Мадрид" клуб Английн "Челси" клубыг Стаймфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд нь 3:1-ээр хожсоноор цомын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Шувтаргын тоглолтод тэднийг Реал Мадрид хүлээж байгаа. Реал Аваргуудын лигийн цомыг эзэмшиж буй Байерн Мюнхен клубыг 5:0-ээр ялсан билээ.
Аваргуудын лигийн цомын төлөөх өрсөлдөөн энэ сарын 24-нд Португалын Лиссабон хотын Эштадиу ду Бенфика цэнгэлдэх хүрээлэнд болно.
24tsag.mn