
Энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа бөгөөд Ц.Алдармаа ч мөн өөрийгөө "хохирогч" хэмээн мэдэгдээд байгаа.
Тэгвэл Ц.Алдармаагийн дотны найз "Гурван охин" хамтлагийн гишүүн Анхмаа өнөөдөр "Эмнэлэгт бие нь муу халуураад хэвтэж байгаа найзыгаа хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Сэтгэл өвдөж байна. Гуравдугаар зэргийн түлэгдэлтэй. Үнэн зөвийг найзынхаа амнаас сонсоход эхлээд Алдармаагийн нуруу руу эхэлж халуун ус хийсэн байна. Хажуудаа олон гэрчтэй. Гэтэл хоёрхон хоногийн дотор хэвлэл мэдээллээр найзыг минь буруутгасан дайрсан мэдээллүүд ар араасаа гарч байгааг хараад дуугүй өнгөрч чадсангүй" хэмээн найзынхаа түлэгдсэн зургийг нийтэлжээ.
Хэргийн талаар "Шинэ үе" продакшны захирал МУГЖ Н.Ариунболд "Жүжигчин Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нар нь ажлын бус цагаар үндсэндээ бид бүхнийг амарч байхад найзуудтайгаа наргиж байгаад маргаан үүсгэсэн юм билээ. Тэгээд л түрхэн зуурын хэрүүл маргаанаас болж нэгийгээ халуун усаар түлсэн байгаа юм. Маргааш өглөө нь мэдэнгүүтээ хоёуланг нь хотруу буцаасан" хэмээн ярьжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (50)