
Лос Анжелес Клипперс багын эзэн Доналд Стэрлинг хар арьстнуудыг ялгаварлан гадуурхсаныхаа төлөө NBA -ээс хөөгдсөн. Тэгвэл энэ хэрэг явдлын дараа сагсан бөмбөгт элэгтэй Америкчууд түүнийг багаа зарах хэрэгтэй хэмээн үзэж байгаа бөгөөд олны танил тэрбумтнууд ч тус багийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна.
Тухайлбал Опра Унфри тэрбумтнууд болох Дэвид Гэффен, Ларри Элисон нартай хамтран тус багийг худалдан авах сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Гэхдээ Опрагийн хувьд зөвхөн хөрөнгө оруулах бөгөөд багийн дотоод асуудалд оролцох бодолгүй байгаа гэнэ.
24tsag.mn