
"Торонто" тоглолтын эхний гурван үе дараалан оноогоор илүүрхсэн. Улмаар дөрөвдүгээр үед "Брүүклин"-чүүд эрчээ авсан боловч ялалт байгуулж чадалгүй
115:113 харьцаатайгаар хожигдсон. Канадын баг ийнхүү цувралыг 3:2 харьцаатай хошуучилж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтод "Торонто"-гоос холбогч Кайл Лоури 36 оноо, довтлогч Демар Дерозан 23 оноогоор багаа тэргүүлсэн. Харин зочин багийг Жой Жонсон 30 оноогоор хошуучилжээ.
Дараагийн тоглолт Брүүклин Нетс багийн талбайд болно.
