
Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өчигдөр орой нийслэл хотын нэгэн шил толь болсон сайхан барилгад орж, цахилгаан шатаар нь "аялав"."Хөгжиж л байна даа" хэмээн бодоод лак болсон модон бариулаас барьтал түүний ард талд бондгор, бондгор жажлаад наасан олон бохь бараг хуруу бүрт тэмтрэгдэв. Заримыг нь наагаад удаагүй бололтой, шүлс чийгтэйгээ...
Огиудас хүрч, онцгүй санагдав. Ёстой л өнөөдрийн бидний амьдралыг санагдуулав. Нэг л их баялагтай сурагтай, бас их хөх толботой, тэнгэрээс гаралтай... Үнэн хэрэгтээ жажилсан бохио ч хямагдах чадваргүй, барьсан унаа, амьдардаг байрныхаа хөгжлийн түвшингөөс алд дэлэм хоцорсон л хүмүүс байх юм.
Бидний араншин. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж өвөг дээдэс оноод хэлчихжээ" хэмээн бичжээ.