Өнөө цагийн рок, поп хөгжмийн хаан гэгддэг Элвис Преслигийн хиймэл шүд анх удаа олонд дэлгэгдэж, дуудлага худалдаагаар 10,4 мянган доллараар зарагджээ. Хөгжмийн хааны шүдийг Канадын шүдний эмч Майкл Зук хадгалж байсан юм. Энэхүү хиймэл шүдийг 1971 онд дуучны эмчээр ажиллаж байсан Хенри Вейсс хийж өгчээ. Хенри эмч 2012 онд Зукад зарсан байна.

