
52 кг-ын жингийн ангилалд тулалдсан спортын мастер А.Нурлан, 64 кг-ын жинд спортын мастер О.Норовбал нар алтан медаль хүртсэн байна. Мөн 49 кг-ын жинд өрсөлдсөн Т.Жолдасбек хүрэл медалийн тавцанд зогссон бол 64 кг-ын жинд тулалдсан Б.Чинзориг тусгай шагнал хүртсэн аж.
Энэхүү тэмцээнд 10 тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм байна. Манай баг тамирчид энэ сарын 12-19-ний өдрүүдэд ОХУ-д, 14-19-нд Кипр улсад болох олон улсын А зэрэглэлийн тэмцээнд хуваагдан оролцох юм байна.
24tsag.mn