
Цувралыг тэргүүлж байсан Хаукс энэ тоглолтод ялвал дараагийн шатанд шалгарах байсан. Гэвч Пэйсерс 95:88 харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор цувралын харьцааг тэнцүүлж чадлаа.
Тоглолтын бас нэгэн сонирхол татсан зүйл нь 2 - р үеийн төгсгөлд Жорж Хилл болон Майк Скот нар маргалдаж улмаар нударга зөрүүлсэн явдал байв.
Энэ тоглолтод "Пэйсерс"-ээс Дэйвид Вест 24 оноо, Пол Жорж 24 оноо, Ланс Стефенсон 21 оноо авч багаа тэргүүлсэн. Харин Харцагануудыг Жефф Тийг 29 оноо, Пол Миллсап 16 оноогоор хошуучилжээ.
Цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт маргааш Индиана Пэйсерс багийн талбайд болно.

24tsag.mn