
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Дөрөвдүгээр сар гарсанаас хойш Өргөө кино театрт монгол кино гараагүй байж байгаад өнгөрсөн 18-ны өдрөөс Өргөө болон Тэнгис кино театрт “Үргээлэг” уран сайхны кино нээлтээ хийсэн. Энэ сард кино байхгүй байсан учраас кино тогтмол гараагүй онцлогтой байлаа. Харин дэлгэцэнд гараад хоёр долоо хоносон Үргээлэг кино хагас сарын хугацаанд 282 сая төгрөгийн ашиг орлого олсон нь жагсаалт гаргасан цагаас хойш гарч байгаагүй амжилт болоод байна.
Mollywood Box Office
№ Киноны жагсаалт 4.18-4.24 4.25-5.1 4 сард
1 Үргээлэг 132,179,571 150,521673 282,701,244
2 Хязгааргүй 4 сард хоёр долоо хоног гарсан 16,882,710
3 Анирлагч 4 сард нэг долоо хоног гарсан 8,014,654
4 Алсын удирдлага 799,540,
Д.Ундрах /24tsag.mn/