Хятадын баруун хойд хэсэгт орших Шэньси мужийн зэрлэг амьтан хамгаалах төвд амьдарч буй энэ гурван эм хулсны баавгай интернэт хэрэглэгчдийн хайрыг татах болжээ. 2013 онд Шэньси мужийн судалгааны төвд хиймлээр үр тогтоож төрүүлсэн энэ бяцхан амьтад эсэн мэнд өсөн торниж байна. Нүүрээ таглаж буй бяцхан хулсны баавгайг интернэт хэрэглэгчид ичимхийрч байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь сэтгэл нь уярсандаа ийм үйлдэл хийсэн хэмээн мэтгэлцжээ.




Сэтгэгдэл (1)