
Энэ тэмцээнд "Эрчим" баг улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд өчигдөр тэд Камбож улсын “Svay Rieng” багтай тоглон 3:1 харьцаатайгаар ялалт байгууллаа.
“С” хэсэгт багтаад буй "Эрчим" багынхан маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд Балбын “Manang Marshyangdi” багтай өрсөлдөх юм.
“Ерөнхийлөгчийн цом”-ын урьдчилсан тэмцээний гурван хэсгээс шалгарсан зургаан баг ирэх сарын 22-28-нд болох шигшээ тэмцээнд хүч үзэх эрхтэй болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)