
Энэ өдөр үндэсний лигийн 8 удаагийн аварга "Эрчим" клуб, Непалын аварга Мананг клубтэй өрсөлдөж тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөв.
Хоёр баг өмнөх тоглолтууддаа Камбожийн "Свэй" клубыг Эрчим 3:1-ээр, Мананг 6:3-аар тус тус буулгаж аваад байсан юм.
Ингэснэээр манай баг 4 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарч байгаа бөгөөд тэд ирэх 9 сард шилдэг 11 багтай өрсөлдөнө.
24tsag.mn