
Тухайлбал 04 сарын 28-ны 23.20 цагт Баянгол дүүргийн 14-р хороо 13А-р байрны урд Өргөө кинотеатрын зүүн талд барилга бариад оршин суугчдыг амраахгүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж түр зогсоож арга хэмжээ авсан байна. Мөн 04 сарын 30-ны 02.10 цагт Хан-уул дүүргийн 11-р хороо, Соёмбо хотхоны баруун талд шөнө барилга бариад амраахгүй байна гэсэн гомдол ирснийг нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, түр зогсоож арга хэмжээ авчээ.
Цаг агаар дулаарч, барилга, газар шороо, бүтээн байгууллалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд амралтын өдрүүд болон шөнийн цагаар барилгын ажил хийж иргэдийг амраахгүй байгаа, хүнд даацын автомашинаар автозам эвдэлсэн, барилгын хогоо зориулалтын бус газар асгах зэрэг гомдол ирж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.