
Энэ удаагийн УАШТ-д Өмнөговь, Дорнод, Дархан, Улаанбаатарын 40 гаруй хамтлаг өрсөлдсөн бөгөөд олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу балчир нас (долоон нас хүртэлх), бага нас (8-11 нас), өсвөр (12-15 нас), залуучууд (16-18), насанд хүрэгчид (19 дээш нас) таван насны ангиллаар стандарт, латин бүжгийн төрлөөр аваргаа шалгаруулсан юм.
Ингээд та бүхэнд насанд хүрэгчдийн ангилалд шилдэгээр шалгарсан багуудыг танилцуулъя.
Стандарт бүжгийн төрөлд
1. "Хатан туул" хамтлаг
2. "Улаан сарнай" хамтлаг
3. "Мүүн" хамтлаг
Латин Америкийн төрөлд
1. "Мүүн" хамтлаг
2. "Стар" хамтлаг
3. "Хатан туул" хамтлаг тус тус шалгарсан байна.
Тэмцээний насанд хүрэгчдийн эхний хоёр байрт шалгарсан хамтлаг бүжгийн спортын 2014 оны ДАШТ-д оролцох эрхээ авчээ. Стандарт бүжгийн ДАШТ 11 дүгээр сард Герман улсын Брауншвейг хотод, латин бүжгийн ДАШТ ОХУ-д болно.
24tsag.mn