
Хуралд “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан, “Инди” хөгжмийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан болон “UB night” хамтлагийн ахлагч Г.Даваасүрэн нар оролцсон юм.
Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд залуу уран бүтээлчдийг дэмжих, энэ төрлийн урлагийг хөгжүүлэх зорилготой аж.
Холбооны анхны ажил бол “UB NIGHT” амьд хөгжмийн хамтлагийн “A Hard day`s night” нэртэй анхны бие даасан тоглолтыг зохион байгуулах юм. Тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагаас Залуучуудын соёлын төвийн тайзнаа ганцхан удаа болно.
Уг тоглолтын үеэр нийт 26 дууг дуулах бөгөөд дэлхийд алдартай хамтлаг, дуучдын бүтээлүүдээс гадна монгол дуучдын дуунуудаас хөгжим сонирхогч залууст хүргэх ажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)