“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд гучин насны босгыг хэдийнэ давсан ч
Ц.Сарнайгаас бусад нь амьдралаа төвхнүүлж амжаагүй яваа. Тэгвэл шинэ
оны өмнөхөн тус хамтлагийн хамгийн царайлаг, гоолиг биетэй гэгддэг
Г.Сүндэрмааг хөл хүндтэй болсон тухай мэдээлэл тархсан. Энэ мэдээллийг үнэн гэдгийг баталж, Э.Ганболор “Сүндэрээ маань ээж болох гэж байгаа нь
манай хамтлагийн хувьд маш том бэлэг. Тэр үеийг бид тэсэн ядан
хүлээж байна” гэсэн юм. Тэгвэл бид түүний хөл хүнд зургийг уншигчдадаа толилуулж байна. Харин түүний найз залуу нь “Монгол шуудан” компанийн дэд захирал Л.Нямбаяр аж.


Т.Энхэлээ