
Эхнийх нь найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын уран бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино юм. Хар багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм.
Харин удаах нь найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар”.
Өнөөгийн нийгэмд улам бүр лавшин бугшсаар буй луйвар хэмээх хар толбоны “жатга”-ыг арилгахыг хүссэн үзэл санаагаар уран бүтээлч н.Пүрэв зохиолоо бичсэн бол , найруулагч Б.Цогтбаяр энэ санааг тод томруун харуулж, жинтэй уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү зэрэг жүжигчид гол дүрийг нь амилуулсан бол ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, хөгжмийг Оки бичиж, эвлүүлэгчээр Э.Энхтулга хэмээх залуу ажиллажээ.
24tsag.mn