
Энэхүү тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй дуучин Д.Балдан энэ үеэр "Тоглолтын бүх орлого болон зарим хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна" гэсэн юм.
Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг эрхэм гавъяатын аялгууг нь зохиосон олон сайхан дуунууд тус тоглолтын тайзнаа эгшиглэх юм.
Тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болно.
Дашрамд сонирхуулахад эрхэм гавъяатын шилдэг дуунуудаас бүрдсэн цомог тун удахгүй худалдаанд гарах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)