
NBA-ийн плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр “Индиана Пэйсерс” талбай дээрээ “Вашингтон Визардс” багийг хүлээн авч цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтонд ялагдал хүлээсэн талбайн эзэд 86:82 харьцаатай хожсоноор цувралыг харьцааг тэнцүүллээ. Өнөөдрийн тоглолтод "Индиана"-гаас төвийн тоглогч Рой Хибберт 28 оноо, 9 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолт үзүүлсэн. Харин зочин багаас төвийн тоглогч Марчин Гортат 21 оноо, 11 самбараар хошуучилжээ. Цувралын дараагийн хоёр тоглолт Вашингтон хотод болно.

24tsag.mn