
Плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр "Оклохама Сити Тандер", "Лос Анжелос Клипперс" багуудын цувралын хоёр дахь тулаанаа хийлээ. Эхний тоглолтод хожигдсон "Тандер"-чууд энэ удаа цувралын харьцааг тэнцүүлж 101:112 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Улиралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Кевин Дюрант өнөөдрийн тоглолтод 32 оноогоор багаа тэргүүлжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)