NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны гал ассан тулаанууд үргэлжилж байна. Өнөөдөр "Майами Хит" талбай дээрээ "Брүүклин Нетс" багыг хүлээн авч цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын нэгдүгээр үед зочин баг оноогоор илүүрхсэн бол 2, 3, 4-р үеүүдэд Лэброн Жэймс тэргүүтэй "Майами Хит" тэргүүллийг гартаа авсан. Улмаар "Майами Хит" 12 онооны зөрүүгээр ялалт байгуулж цувралын харьцааг 2:0 болголоо. Талбайн эздээс Лэброн Жэймс 22 оноогоор, "Брүүклин"-чүүдийг Шон Ливингстон 15 оноогоор тус тус хошуучилжээ. Дараагийн хоёр тоглолт Нью Йорк хотод болно.

24tsag.mn