Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдэд эдгээр л хангалттай

2014-5-11
0
ЖИРГЭХ

565fd09ab73fa535originalЭрчүүд эмэгтэйчүүдийг ойлгоход бэрх улс гэдэг. Бүсгүйчүүд ч бас эрчүүдийг яг яах гээд байгаа нь мэдэгддэггүй хүмүүс гэж тодорхойлдог.

Үнэндээ бие биедээ юу хүсч байгаа, ямар байгаасай гэж бодож буйгаа шууд л хэлчихдэг бол аль алинд нь эсрэг хүйстнээ ойлгоход тийм ч төвөгтэй биш. Бид л өөрсдийгөө оньсого болгочихоод өрөөлөөр таалгах гэж оролдоод байдаг нь харилцан ойлголцоход хэцүү байдалд хүргэдэг. Эмэгтэйчүүд юу хүсдэгийг бид өөрсдөө сайн мэднэ. Харин эрчүүдийн хүсдэг зүйлс бидний төсөөлж байгаагаас ч цөөхөн.

1. Шууд утгаараа ойлгогдох үгс
Бүсгүйчүүд хэлэх гэсэн санаагаа шууд утгаараа ойлгогдохоор биш, заавал цааш ухаж бодох хэрэгтэй үгсээр илэрхийлдэг нь хосуудын хоорондох асуудлын талаас илүү хувийг үүсгэдэг хүчин зүйл. Маш тойруу утгаар хэлсэн үгнийхээ дараа “Би чамд ойлгуулах гэж хамаг аргаа барлаа. Чи ямар мэдрэмжгүй юм бэ?” гэж гомдоллодог нь эрчүүдэд дарамт мэт санагддаг. Бүсгүйчүүдийг өмнөө дэлгээтэй тавьсан ном шиг уншдаг шалиг залуу биш л бол эрчүүд ихэвчлэн хэлсэн үгний цаад утгыг ойлгохдоо маруухан байдаг билээ.

Жишээ нь: Найз залуудаа би өнөөдөр мөнгөний асуудалтай байгаа гэдгээ ойлгуулахдаа “Аав намайг унтаж байхад яваад, унтаж байхад л ирчихээд огт таарахгүй юм. Хэдэн өдөр таараагүй, мөнгөгүй болох гээд баларч байна аа” гэх маягаар бүсгүйчүүд далд санаагаа ойлгуулах гэж үздэг ба үүнийг сонсож суусан найз залуу нь “Өө тийм үү? Надаас авчих” гэж хэлэхгүй л бол сэтгэлээр унаж, түүний мэдрэмжгүйг гайхаж эхэлдэг. Эмэгтэйчүүд бидний хувьд дээрх өгүүлбэрийг хаанаас нь ч харсан “Мөнгөгүй байна. Туслаарай” гэсэн нь илэрхий байгаа ч үнэхээр үүнийг ойлгодоггүй залуус бий. Үнэхээр шүү. Тийм болохоор тойруулж, тогшуулж, ойлгуулах гэж ядаж байхаар шууд л хэлчих. Нэгэнт л та хоёр хайртай хос, нэгэн биений хоёр тал мөн бол шүү дээ.

2. Магтаал сайшаал
“Эхнэр маань намайг хогоо гаргаж хаях төдийд ч санаачлагатайг минь гайхаж магтдаг. Ингэх бүрт нь урам ороод л хийж өгнө шүү дээ. Эхэндээ үүнийг анзаардаггүй байсан чинь ер нь тэрний маань намайг гэрийн ажил хийлгэх “тактик” нь юм шиг байна лээ. Гэхдээ л сонсоход сайхан байдаг юм.” - Ганболд / 33 настай /
Хүүхдүүдийг загнаж биш магтаж байж илүү сайн болгодог шиг эрчүүдийг ч гэсэн магтах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө амнаас гардаггүй үгийг хэрэглэж, хиймэл сонсогдохоор байж болохгүй.

3. Хааяа ч гэсэн товч тодорхой байх
“Орой ажлаасаа ирэх бүрт эхнэр маань өдөр юу болсон, яасныг нэгд нэгэнгүй асууж шалгаадаг. Өдөр 4 удаа утсаар ярихдаа би уг нь хангалттай л илтгэсэн баймаар юм. Гэхдээ үгүй юм шиг байна лээ. Тэгээд л ээждээ тайлангаа тавьж байгаа сургуулийн банди шиг ярих бас өдөр аль хэдийнэ сонсчихсон үйл явдлуудынхаа дэлгэрэнгүйг нэмж сонсох хэрэгтэй болно доо. “Гудамжинд явж байсан чинь манайхтай адилхан нохой хөтөлчихсөн залуу явсан. Чамайг уу гэж андуурах шахсан шдээ.” гэх мэтчилэн. Үүнийг нэг л сонссон бол болоо биз дээ?” Төмөрбаатар / 40 настай /
Өдөр тутмын жижиг сажиг үйл явдлуудыг бүгдийг нь хамж шимж ярих, хаана явааг нь байнга асууж шалгаах, юу хийснээ, хийж байгаагаа илтгэж байхыг шаардах, найзуудынхаа амьдралын асуудлыг нэгд нэгэнгүй ярих гэх мэт бүгдийг “дэлгэрэнгүй” байлгах гэсэн хүслийнхээ тунг нь тааруулдаг байгаасай гэж залуус боддог аж.

4. Инээмсэглэл
“Хайртай бүсгүйгээ инээлгэх нь миний хувьд хамгийн сайхан зүйл. Би түүнийг аз жаргалтай байлгаж чадаж байна шүү дээ. Харин өөр эрийн дэргэд ч инээмсэглээд байх нь тийм ч таатай санагддаггүй шүү. хэхэ” Уртнасан /26 настай/

Өөрийнх нь хийсэн зүйлээр мөн байгаагаар нь бахархаж, жаргалтай буйгаа илтгэж инээмсэглэдэг байхыг залуус хүсдэг. Бүсгүй хүний инээмсэглэл нь л хамгийн ихээр чимдэг шүү дээ.
“Эмэгтэй хүн инээх ёстой гэх хууль гаргая
Эмэгтэй минь инээх тал дээр битгий гуйлгаарай
Инээхийг чинь сонсоод дуулгавартай
болсон залуу тасалдуулахгүй байх даалгавартай
Инээ, чи эргүүлж хариу нэхээгүй атлаа
Эр хүнийг хүч хэрэглэхгүйгээр алгандаа багтаана” гээд дуу байна, цаад караокед чинь.

5. Юу хийхийг нь заахгүй байх

“Би лав ахиж жолооч эмэгтэйтэй болзохгүй байхаар шийдсэн. “Энүүгээр эргэх ёстой байсан биз дээ?”, “Энд машин тавьж болдоггүй ш дээ”, “Баруун тал руу нь дараач!” гэх мэт зааж зааварласан үгсийг дэргэдээсээ сонсмооргүй байна.” Ганзориг / 22 настай /

Ажил мэргэжил, спорт, машин техник гэх мэт тодорхой хэдэн зүйл дээр эрчүүд үргэлж удирдан жолоодогч нь байхыг хүсдэг болохоор үйлдлийг нь заахад тун дургүй. Тэр хэчнээн буруу хийж байсан ч гэсэн байнга зааварлах хэрэггүй.

6. Шинэ туршилт хийхэд бэлэн, халуухан секс
“Манай эхнэр секс хийх тийм ч дуртай биш. Орой бүр орондоо ороод аль болох хурдан унтахыг боддог. Хүүхдүүдээ гээд ядарч байгааг нь ойлгож байгаа ч сексийг бас нэгэн ажил мэт үзэж байгаа нь надад таалагддаггүй. Урьдны халуухан сексийг өгүүлж байна.” Батбаатар /33 настай /

Тэр чамайг шахамдуулаагүй байхад ч түүнийг хараад зүгээр л хүсдэг байсан шүү дээ. Түүнийгээ эргэн санаад түүндээ бас өөртөө боломж олгоорой.

7. Амттай хоол
Эрчүүдийг ходоодоор нь барьдаг гээд нэг үг байдаг даа. Энэ зуун хувь үнэн биш ч тодорхой хэмжээгээр үнэний ортой. Халуун дулаан гэр орон, амттай хоол бол эр хүний амар амгалан байх орчин. Харин тайван байгаа газраа л эрчүүд өөрийн гэр гэж мэдэрдэг. Хэрвээ гэр нь эл хуль, хоолонд нь сэтгэл шингээгүй байх юм бол тэр гэр шиг мэдрэмж төрүүлж чадах өөр газрыг хайх болно. Яг л бид нөхрийнхөө дэргэд нөмөр нөөлөг дутахад түүнийг өөр хүнээс эрдэг шиг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    9 цаг 21 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    9 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    9 цаг 35 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    10 цаг 24 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    11 цаг 38 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    11 цаг 44 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    11 цаг 47 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК