
Тэд тоглоомыг тус өвд бүртгүүлэх шат дараатай ажлууд эхлүүлж сумынхаа иргэдийн дунд банжигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна.
Одоогоор нутгийн иргэд Засгийн газар, ССАЖЯ, Соёлын өвийн газарт дээрх хүсэлтээ илгээгээд байгаа юм. Хэрэв уг ажил биеллээ олбол манай улсын соёлын биет бус өвийн тоо нэгээр нэмэгдэх аж.
Дашрамд сонирхуулахад банжиг нь нэгэн төрлийн хөлөгт тоглоом бөгөөд үүнийг тоглосноор хүмүүсийн сэтгэхүйн цар хүрээ тэлэх, гүйлгээ ухаан суух, шударга зан чанартай болох гэх мэт олон ач холбогдолтойн дээр хөдөлгөөн, эв дүйг ихээр шаарддаг өвөрмөц бөгөөд сонирхолтой тоглоом гэнэ.
24tsag.mn