
"Оклахома сити тандерс", “Лос Анжелес Клипперс” багууд өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолтоо хийлээ. Тоглолтын дөрөвдүгээр үед "Клипперс"-чүүд олон онооны зөрүүтэй хожигдож байсан ч Даррен Коллисон эцсийн мөчид найман оноо авснаар баг нь 101:99 харьцаатай хүчирхэг өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр тэд цувралын харьцааг тэнцүүлж 2:2 болгосон юм. Дараагийн тоглолт Оклахома хотод болно.

24tsag.mn