
"Индиана Пейрсес", "Вашингтон Визардс" багуудын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр "Индиана"-гийн хожилоор өндөрлөлөө. Гуравдугаар үед тоглолтыг гартаа авсан "Индиана"-чуудаас Паул Жорж гайхамшигтай тоглолт үзүүлж 39 оноог багтаа авчирсан юм. Харин "Визардс"-аас Брэдли Бэйл 20 оноогоор багаа хошуучилжээ. Ийнхүү цувралыг 3:1 харьцаагаар Индиана тэргүүлж байна.

24tsag.mn