“Сэрүүн хасын нууц” жүжиг энэ сарын 19- нд болох “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаа. Энэхүү жүжиг нь тус наадамд үзэгчдээс нэлээд дээгүүр үнэлгээтэй байгаа аж. “Сэрүүн хасын нууц” жүжиг тавдугаар сарын 16-ны өдөр “Гэгээн Муза” наадмын шалгаруулалтанд зориулан ганцхан удаа тайзнаа дахин амилах болсон байна. “X ТҮЦ” продакшны ээлжит даацтай бүтээлүүдийн нэг тус жүжиг гарсан даруйдаа л үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй Монголын тайзнаа 45 хоног үзэгчдээр дүүрэн тавигджээ. Гарч байхад нь үзэж амжаагүй үзэгчид энэ сарын 16-ны өдөр Соёлын Төв Өргөөг зорин очих боломж нээгдлээ. Тус жүжгээс “Гэгээн Муза” наадамд нийт долоон төрөлд нэр дэвших юм байна.

