
Тэгвэл өчигдөр тэднийг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Нацагдорж, спорт аялал жуулчлалын газрын дарга С.Түвшинбаяр, “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Батбаатар нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн байна.
Уулзалтын үеэр төслийн залуусын гурван морийг нутгийн сайн адуугаар сольж өгөн, аймгийн нутаг дэвсгэрээр аялж байх хугацаанд шаардлагатай зүйлсээр туслахаа илэрхийлжээ.
Түүнчлэн залуусын зорилгыг дэмжиж буй нутгийн иргэн тусгайлан зэхсэн аян замын хүнс бэлэглэн, цааш цаашдын аялалд нь амжилт хүсчээ. Ийнхүү говьчуудын хүндэтгэлийг хүлээсэн “Морьтон Монгол” төслийн залуус Овоотын отряд руу аяны жолоо залсан байна.
“Морьтон Монгол” төслийг МУБИС-ийн газар зүй аялал жуулчлалын ангийн 3-р курсийн оюутан Даваахүү, Ганзориг, Батчулуун нар санаачилсан бөгөөд тэд зураглаач Нацагдорж, гэрэл зурагчин Ганболд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй мордсон юм. Залуус хилийн орчимоор нийт 15 аймгийн 100 сумын нутгаар 8538 км замыг 7 сарын хугацаанд 300 гаруй хүлэг мориор туулахаар төлөвлөсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)