
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсны дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна.
Энэ хэрэгт дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах