“Алтай ятгыг дуурьсгах их ёслол” энэ сард болох гэж байна. Уг ёслолд гадаад, дотоодын олон төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд 1400 жилийн өмнөх нүүдэлчин Монголын дайчин баатруудтай танилцах юм. Энэхүү хүндэтгэлийн ёслолын дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогын 68 дахь их аврага Асашёорюү Д.Дагвадорж тодроод байна.

Хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 16-нд Монголын үндэсний АСА циркд болох бөгөөд ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар М.Болд нар оролцох юм. Мөн ёслолын арга хэмжээнд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлчид хамтран оролцох аж.
24tsag.mn