
NBA-ийн Плэй-оффын хоёрдугаар шат үргэлжилж байна. Цувралыг 3:1 харьцаатай хошуучилж явсан “Индиана Пэйсерс” өнөөдөр “Вашингтон Визардс” багийг талбай дээрээ хожсон тохиолдолд бүсийн шувтаргын тоглолтод шалгарах байлаа. Харамсалтай нь зочин багаар тоглосон “Визардс” 23 онооны зөрүүтэй талбайн эздийг буулгаж авснаар цувралын харьцааг 3:2 болголоо. Польш төвийн тоглогч Марчин Гортат 31 оноо, холбогч Жон Волл 27 оноо авчээ. Харин талбайн эзэн багаас Дэйвид Вест 17 оноо авч багаа хошуулчилсан байна. Дараагийн тоглолт Вашингтон хотод болно.

24tsag.mn