
Өнөөдөр "Лос Анжелос Клипперс", "Оклохама Сити Тандер" багууд цувралын тав дахь тулаанаа хийлээ. Өмнөх тоглолтод харамсалтайгаар ялагдал хүлээсэн "Тандерс"-чууд энэ удаа ганцхан онооны зөрүүгээр буюу 105:104-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Ийнхүү 3:2-ын харьцаагаар Тандерс цувралыг тэргүүлж эхэллээ. Өнөөдрийн тоглолтод "Тандер"-аас Вэстбрүүк 38 оноо авч багаа хошуулчилсан бөгөөд Дюрант 27 оноо авчээ.

24tsag.mn