
"Flash" хамтлагийн нэгэн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Тэрбээр цагдаагийн байгууллагад найзуудынхаа хамтаар байцаалт өгч эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээд байгаа. Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад "Тус хамтлагийн нэг гишүүнээс мэдүүлэг авч байгаа нь үнэн. Гэхдээ хорьж цагдсан зүйл байхгүй. Учир нь уг хамтлагийн гишүүнтэй хамт явж байсан хүмүүс хар тамхины хэрэгтэй холбогдолтой байж болзошгүй байгаа. Харин "Flash" хамтлагийн гишүүний хувьд хамт явж байсан төдий" гэв. Юутай ч тэрбээр яг хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн зүйл байхгүй бололтой.
Д.Ундрах /24tsag.mn/