
Гаалийн улсын ахлах байцаагч Д.Батжаргал, н.Нямдорж нарыг одоогийн байдлаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа талаах эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл эл мэдээллийг үнэн эсэхийг АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Гаалийн байцаагчдыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хорьсон эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байна" гэв.
Харин ГЕГ-ын албаны хүнээс уг хэргийн талаар тодруулахад "Манайхаас хүн шалгагдсан зүйл байхгүй. Тийм юм болоогүй" гэв.
Тэд бусдын авчирсан хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулсан агаад улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэл нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.
Юутай ч Гаалийн байгууллагаас одоогоор 10 гаруй хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар эх сурвалж хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/