
Мөн "Улаанбаатар сүлжээ" ХК-нд бохирын хоолойн нүх ухаж байгаад шороонд даруулж гэмтсэн хэрэг гарчээ.
Энэ талаар НОБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хашаанд шороонд хүн дарагдсан гэх дуудлагыг 10:46 цагт өгснөөр Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад бохирын шугам татахаар нүх ухаж байсан 33 настай эрэгтэй биеийн бүсэлхийнээс доош шороонд дарагдсан байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж гарган ЯТТ 103-ын эмчид шилжүүлж өгсөн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/