
Наадмын Монгол дахь ерөнхий зохион байгуулагчаар “АртЛар соёл урлаг”, “Туургатан язгуур Монгол” ТББ-ууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий санхүүжүүлэгч нь Улаанбаатар хот юм.
Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэл Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар хийгдэж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ. Тус цахим хуудсан дээр наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, журам болоод бүртгэлийн хуудас, наадмыг зохион байгуулагчидтай холбогдох хаяг, утас зэрэг бүхий л мэдээллүүд байгаа болно.
Наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох бөгөөд наадмын тоглолтыг “TV Eurofolk” интернэт телевизээр дэлхий даяар шууд дамжуулахын сацуу, Монгол Улсын телевизүүдээр олон нийтэд толилуулах юм.
24tsag.mn